Эмнэлгийн танилцуулга

Бидний үйлчилгээ зөв цагт эхэлж, зөв гүйцэтгэлээр дуусна.

Манай эмнэлэг нь 2005 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын № ЭХ-03/22/2105 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн дагуу Эх барих эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо эмчилгээ хийх амбулатори болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан.

Алсын хараа: “Шинэ технологи, шилдэг мэргэжилтэн хослуулснаар эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүрэхийн төлөө бид зорино.”

Манай эмнэлгийг эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч анагаах ухааны магистр,клиникийн профессор 2-р амаржих газрын ерөнхий эмчээр 10 гаруй жил ажилласан туршлагатай Хорлоогийн Ганбаатар эмч удирдан ажиллаж байна.

Манай эмнэлгийн эмч нарын 50% мэргэжлийн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил эзэмшсэн, 30% эмчийн зэрэгтэй чадварлаг баг хамт олонтой.

Манай эмнэлэг нь эмэгтэйчүүдийн үтрээ, умайн унжилтыг засах нөхөн сэргээх мэс заслыг ХБНГУ-н арга технологийн дагуу хийж байна. Нөхөн сэргээх хагалгааг жилд 100 орчим өвчтөнд хийж байна.

Эмнэлгийн давуу тал

  • 4 удаа магадлан итгэмжлэгдсэн.
  • Эмнэлгийн өөрийн байртай
  • Эмэгтэйчүүдийн хавсарсан нарийн мэргэжлийн эмч нарын багтай
  • Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг
  • Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан лабораторитой
  • Эмчилгээ, үйлчилгээний явцад үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт тавих бололцоог хангасан
  • Мэс заслын шинэ техник технологийг нэвтрүүлэхийг илэрхийлдэг
  • Олон улсын болон өөрийн орны хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилладаг
  • Эрүүл мэндийн даатгалтай үйлчлүүлэгчид хөнгөлөлт үзүүлдэг
  • Эмнэлгийн өөрийн цахим хуудастай
  • Үйлчлүүлэгчийн мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах цахим картын систем нэвтрүүллээ.